"Өгүүлбэрийн утга"
IXангийн монгол хэлний “Өгүүлбэрийн утга “ нэгжийн жишиг даалгавар Хувилбар А II улирал Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгээрэй. Хугацаа 40 минут …………………. Таван хошуу малын нэг адуугаа манай ард түмэн сүргийн манлай гэж үздэг. Тэгээд ч төрийн сүлдэндээ залж, морио дээдэлсэн ард түмэн билээ. Морь монголчуудын ардын урлаг домог, шүтээнд өөрийн хүндтэй байрыг эзэлнэ. үндэсний гол хөгжим нь морин хуур нэртэй. Тавтай зочил гэхийг “тавтай морил” гэнэ. Аз нь гийхийг “хийморьтой” гэнэ. Эр хүнд унаж яваа мориноос гадна аз таарахыг “морь сайтай байх” гэж хэлнэ. Алс хэтийн нэлээд том төлөвлөгөөтэй байхыг “эр хүний дотор эмээл хазаартай морь багтана” хэмээн үздэг. “Морьгүй хүн мохоо” гэдэг өөр нэг хэллэгээр бол тал нутгийн нүүдэлчин хүн морьгүй бол хэн ч биш сул дорой нэгэн гэсэн үг. 1.Эхэд гарчиг өг. /1оноо/ 2.Эхийн хэв маягийг тодорхойл. /1оноо/ 3.Аз нь гийх – ойролцоо утгатай хэлц үгийг бич. /1оноо/ 4.Дараах цэцэн үгтэй утга санаагаараа ойролцоо , бүтэц хэлбэрээрээ төстэй өгүүлбэр зохио. Зовохгүй бол …………………. ……………… Зоос олохгүй . …………………. ……………… /2оноо/ 5.Дараах шууд нэрлэлтийн чөлөөт нэгжүүдийн утга санааг зөвхөн “нүд” гэсэн үг орсон өвөрмөц хэлцээр илэрхийл. - Ялимгүй жаахан унтах, хажуулдах ---- - Аашилж загнаж гадуурхах ------ - Нэн ховордох ---- /3оноо/ 6.Дараах өвөрмөц хэлцээс эерэг үнэлэмжтэй үгийг түүж бич. Нүд үзүүрлэх, нүд алдам, нүд чичлүүлэх, нүд дүүрэн, усан нүдэн, нүдэнд дулаан, нүд нээгдэх ,нүдэнд орсон өргөс шиг /2оноо/ 7.Таван хошуу малын нэг адуугаа монголчууд сүргийн манлай гэж үздэг. гэсэн өгүүлбэрийг монгол бичгээр бич. /2оноо/ Бүгд 12 оноо IXангийн монгол хэлний “Өгүүлбэрийн утга “ нэгжийн жишиг даалгавар Хувилбар Б II улирал Эхийг уншаад даалгаврыг гүйцэтгээрэй. Хугацаа 40 минут Морин хуур Морин хуур нэн эртний чавхдаст хөгжим билээ. Энэ хөгжмийг эртний Хүннүд үүссэн гэдэг. Шанаган цартай “пи-па” гэдэг нэртэй морин хуурыг хэрэглэж байжээ. Тэгэхэд гарьд ,хун, луу зэрэг амьтны толгойн дүрстэй байв. Хожим хөгжмийн энэ зэмсэг морины толгойтой болж, “Морин хуур” хэмээн алдаршжээ. Морин хуур үеэс үед уламжлагдан ардын урт, богино дуу, уухай татлагыг хөгжимдөхөд нийцэн зохицож иржээ. Монгол айл өрх бүр гэртээ морин хууртай болохыг эрмэлздэг. Айл өрх бүр хуураа хадаг самбайгаар гоёод хүндэтгэн гал голомт уруугаа харуулан байрлуулдаг. 1.Эх хэдэн цогцолбороос бүтсэн байна вэ? / 1оноо/ 2.Эхийн хэв маягийг тодорхойл. /1оноо/ 3.морь сайтай – ойролцоо утгатай хэлц үгийг бич. /1оноо/ 4.Дараах цэцэн үгтэй утга санаагаараа ойролцоо , бүтэц хэлбэрээрээ төстэй өгүүлбэр зохио. Илүү үгтэй …………………. ……………… Самуун зантай . …………………. ……………… /2оноо/ 5.Дараах шууд нэрлэлтийн чөлөөт нэгжүүдийн утга санааг зөвхөн “нүд” гэсэн үг орсон өвөрмөц хэлцээр илэрхийл. - ядарч доройтсоноос зүс царай муудах ---- - олон түмэнд гэм буруу, муугаа харуулах ---- - аливааг шохоорхох, хорхойтон шимтэн харах ---- /3оноо/ 6.Дараах өвөрмөц хэлцээс эсрэг үнэлэмжтэй үгийг түүж бич. Нүд үзүүрлэх, нүд алдам, нүд чичлүүлэх, нүд дүүрэн, усан нүдэн, нүдэнд дулаан, нүд нээгдэх ,нүдэнд орсон өргөс шиг /2оноо/ 7.Монгол айл өрх бүр гэр гэртээ морин хууртай болохыг хүсдэг. гэсэн өгүүлбэрийг монгол бичгээр бич. /2оноо/ Бүгд 12оноо
Бичсэн: DeeM | цаг: 22:11 |
Жишиг даалгавар
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих